"Лантуун дохио" ТББ-аас Засгийн газрыг хүүхэд хамгаалах үүргээ биелүүлсэнгүй хэмээн үзэж нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгчээ. Засгийн газарт холбогдох "Лантуун дохио" ТББ-ын нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон байна. Нэхэмжлэлд Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага тусгажээ. Тус шүүхээс 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр хэлэлцэхээр товлов.