Засгийн газар ээлжилт бусаар өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдад нэг удаа хоёр сая төгрөг олгох, цалинг 50% нэмэх төсөл өргөн барихаар болсон.
Мөн айл, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд бүрд олгох 100,000 төгрөгийг он дуустал үргэлжлүүлэх тухай төсвийн тодотголд тусгасан. Үүний зэрэгцээ айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усн, хог хаягдлын төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал олгохоор төсвийн тодотголд тус тус тусгасан" гэлээ.