Сүүлийн 24 цагийн хугацаан 1727 д хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 934, орон нутагт 790, эмнэлгээс шалтгаалах гурван тохиолдол бүртгэгдлээ. Улсын хэмжээнд нийт 113232 иргэн халдвар аваад байна.
Мөн халдварын улмаас 15 иргэн нас барж, нийт нас баралт 548 боллоо.
Сүүлийн 24 цагт 2,315 хүн эдгэрч, нийт 73,007 хүн эдгэрлээ. Халдварын улмаас 14,131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 9,523
- Хүндэвтэр - 3,147
- Хүнд - 1,210
- Маш хүнд - 251 хүн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Гэрээр 24,626 иргэн эмчилгээ үйлчилгээ авч байна.