Сүүлийн өдрүүдэд халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, нас баралт мөн адил өсөж буй. Иймд шинжилгээний хариу эерэг гарвал цаашид хэрхэх талаар Эрүүл мэндийн төвөөс дараах зөвлөмжийг гаргасан байна. Өрхийн эмч нь тань руу залгатал дараах зөвлөмжийг мөрдөнө үү.
- Өвчтөний өөрийгөө хянах хуудас гаргаж өглөө, орой 2 удаа хянасан байна.
- 37 хэмээс дээш халуурах
- Амт мэдрэхгүй болох
- Үнэр мэдрэхгүй болох
- Хоолой өвдөх
- Хуурай ханиах, цээж давчдах
- Ядарч, сульдах
- Амьсгаадах, амьсгалын тоо 1 минутанд 20-оос дээш болох
- Бусад зовиур илрэх.
Гэрээр тусгаарлагдсан иргэн дараах дэглэмийг баримтлана.
- Гэрээсээ гарахгүй байх
- Гэртээ зочин урихгүй
- Аль болох тусдаа байх
- Гараа сайтар савандаж угаах
- Хүн бүр тусдаа аяга таваг, нүүр гарны алчууртай байх
- Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
- Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
- Сайн унтаж амрах
- Биеийн дасгал хөдөлгөөн хийх, амьсгалын дасгал хийх
- Тайван, стрессгүй байх
- Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих
- Бие тавгүйрхсэн тохиолдолд ӨЭМТ-ийн эмчтэй холбогдох.
- Гэрээр тусгаарлагдах хугацаа нийт 14 хоног хянагдана.
- Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг гэрээр 14 хоног хянана. Ойрын 1-р хавьтлыг 6 дах хоногоос PCR шинжилгээнд хамруулна.
Эм тариагаа хэрхэн авах вэ?
- Хорооны хэсгийн ахлагч нартай хамтран шаардлагатай зүйлсээр хангах арга хэмжээг авна.
- Коронавирусын халдварын эсрэг тусгай эмчилгээ байхгүй. Ерөнхийдөө шинж тэмдгийн болон эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих тусламж, эмчилгээ багтана.
- Витамин С 1000 мг Хэрэглэх арга: Өдөрт 1-2 удаа 10 хоног уух
- Витамин Д 4000 ЕД Хэрэглэх арга: Өдөрт 1 удаа 10 хоног уух
Уламжлалт эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Мана 4, Норов 7 танг вирусын гаралтай ханиадыг анагаах, урьдчилан сэргийлэх, дархлаагаа дэмжих зорилгоор хэрэглэх зааварыг хүргэж байна.
Мана4 тан: Дархлаа дэмжих үйлчилгээгээрээ алдартай ЦАГААН ТАН нь уламжлалт анагаах ухааны 404 төрлийн өвчинд нэн тустай, аливаа өвчнөөс сэргийлдэг. Найрлаганд нь Цайр, Магни, Селен зэргийг агуулсан эмийн ургамлууд байдаг.
Мана 4 /Уламжлалт тан эм/Хэрэглэх арга: 1.0 граммыг 250 мл усанд хийн зөөлөн гал дээр буцалгаж бүлээнээр ууна.
Норов7 тан: Халууны эсрэг, үрэвсэл даран дархлаа дэмждэг үйлдэлтэй. Найрлаганд нь Bитамин С, Цайр, Магни, Селен, Bитамин С зэргийг агуулсан эмийн ургамлууд багтсан.
Норов-7 /Уламжлалт тан эм/Хэрэглэх арга: Нэг хоолны халбага 1,0 граммыг өдөрт 1-2 удаа 100-150 мл усанд буцалгаж ууна. 1-5 насны хүүхэд том хүний тунгаар өдөрт 1 удаа 150-200 мл усанд орой 19:00-20:00 цагт буцалгаж ууна.