Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1792 эерэг тохиолдол батлагдаж, нийт халдвар авсан хүний тоо 75 869 болов. Мөн 196 хүн эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн иргэний тоо 56 449 болжээ. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд 60-79 насны есөн хүн амиа алдаж, нийт нас баралт 351 болов.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд орон нутагт 511, Улаанбаатарт 1280 иргэн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд одоогоор эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн 5 059 нь хөнгөн, 2156 нь хүндэвтэр, 607 нь хүнд, 141 нь маш хүнд өвдсөн байна.
Одоогоор нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын хоёрдугаар тунд 833 899, нэгдүгээрт нь 960 852 хүн хамрагдаад байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16.833 хүн дархлаажуулалтын вакцинд хамрагдсаны 5945 нь Улаанбаатарт, 10.887 нь орон нутгийн иргэд гэнэ. Өдгөө улсын хэмжээнд вакцинжуулалтын явц 79 хувьтай үргэлжилж байна.