ЭМЯ-ны хурлын үеэр Анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Мандахнаран дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, " Коронавируст халдвар өвчинг дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд их өвдөх хандлага бий. Өөрөөр хэлбэл, жирэмсэн эхчүүд, хүүхдүүд өвчилж байна. Бүрэн тундаа хамрагдсан иргэдийн өвчлөл, нас баралт дэлхий даяар тодорхой хэмжээнд буурч буй.
"Файзер" вакцин хүүхдүүдэд 100 хувийн дархлаа тогтоожээ. Тодруулбал, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгууллага нийт 2000 орчим хүүхдэд судалгаа хийсэн 12-15 насны 1005 хүүхдэд "Файзер" вакцин хийж, 978 хүүхдэд вакцин хийхгүйгээр харьцуулан судалж, хэсэг хугацаанд ажиглахад вакцинд хамрагдсан хүүхдүүд халдвар огт аваагүй. Харин вакцин хийлгээгүй 978 хүүхдээс 16 хүүхэд нь өвдсөн. Тиймээс вакцины тухайд 12-16 насны хүүхдэд дархлааг тогтоож байна гэж АНУ-ын эрдэмтэд тогтоосон. Үүнд тулгуурлаж зарим улс оронд зөвлөмжийг боловсруулан сайн дурын үндсэн дээр хүүхдүүд вакцинд хамрагдаж эхэлж байна. Тухайлбал, Израиль, АНУ зэрэг оронд албан ёсоор хүүхдийг вакцинжуулах зөвлөмжийн хүрээнд дархлаажуулалт эхэллээ.
Энэ вакцины давуу тал нь вирусыг дамжих эрсдэлийг саармагжуулж, бууруулах өндөр чадвартайг судалгаагаар тогтоосон. Гаж нөлөөний хувьд маш цөөн тохиолдолд зүрхний өвчлөл үүсгэдэг гэж гарсан байгаа. Бусад шинж тэмдэгийн хувьд халуурах болон зарим нэг шинж тэмдэг илэрч байгааг судалгаагаар баталсан. Гэхдээ вакцины хувьд хүний генийн мэдээллийг өөрчилдөг гэдэг нь худал мэдээлэл. Тиймээс иргэд вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.