Сүүлийн 24 цагийн дотор 1460 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 955, орон нутагт 505 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 70482 болов.
Мөн коронавирусийн халдварын улмаас 10 иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Эдгээрийг задалж хэлбэл,
- 54 эрэгтэй тавдугаар сарын 16-нд халдвар авсан нь батлагдсан
- 72 настай эмэгтэй тавдугаар сарын 20-нд халдвар авсан нь батлагдсан
- 68 настай эмэгтэй тавдугаар сарын 25-нд халдвар авсан нь батлагдсан
- 64 эрэгтэй тавдугаар сарын 30-нд халдвар авсан нь батлагдсан
- 81 настай эмэгтэй зургаадугаар сарын 3-нд халдвар авсан нь батлагдсан
- 57 настэй эмэгтэй зургаадугаар сарын 4-нд халдвар авсан нь батлагдсан
- 68 настай эрэгтэй зургаадугаар сарын 2-нд халдвар авсан нь батлагдсан
- 71 настай эрэгтэй зургаадугаар сарын 6-нд халдвар авсан нь батлагдсан
- 63 настай эрэгтэй тавдугаар сарын 7-нд халдвар авсан нь батлагдсан
- 65 настай эмэгтэй тавдугаар сарын 8-нд халдвар авсан нь батлагдсан
Харин халдвар авсан 412 иргэн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 55569 болжээ.
Одоогоор коронавируст халдвартай нийт 7292 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 132 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 560 нь хүнд, 1942 нь хүндэвтэр, 4658 нь хөнгөн хэлбэрээр өвджээ. Мөн хөнгөн хэлбэрээр өвдсөн 7,264 хүн гэрээр эмчилгээ үйлчилгээг авч буй.