Сүүлийн 24 цагийн дотор 1312 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 970, орон нутагт 340, зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 69022 болж өсөв.
Харин коронавирусийн халдварын улмаас зургаан иргэн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Эдгээрийг задалж хэлбэл,
- 72 настай эрэгтэй тавдугаар сарын 15-нд халдвар авсан нь батлагдсан
- 83 настай эмэгтэй тавдугаар сарын 24-нд халдвар авсан нь батлагдсан
- 73 насьай эрэгтэй тавугаар сарын 24-нд халдвар авсан нь батлагдсан
- 77 настай эрэгтэй зургаадугаар сары 5-нд халдвар авсан нь батлагдсан
- 67 настай эмэгтэй зургаадугаар сарын 07-нд халдвар авсан нь батлагдсан
- 89 настай эрэгтэй зургаадугаар сарын 07-нд халдвар авсан нь батлагдсан. Уг халдварын уламаас нийт 324 иргэн энджээ.
Халдвар авсан 444 иргэн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 55157 боллоо. Мөн 6818 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн- 4235
- Хүндэвтэр 1911
- Хүнд 532
- Маш хүнд 140 иргэн байна.