Дархлаажуулалын талаар ХӨСҮТ-ын дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Монгол улсад дархлаажуулалтын ажил хэвийн үргэжилж байна. Орон нутагт зорилтот бүлгийн иргэдийн 67.2, Улаанбаатар хотод 85.3 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан тооцоо мэдээлэл байна. Улсын дүнгээр хоёр дахь тунгийн хамрагдалт 75.5 хувьтай явж байгаа боловч орон нутагт вакцины эхний тунгаа хийлгээд 21 буюу түүнээс дээш хоносон 131 мянган иргэн вакцины хоёрдугаар тунгаа хийлгээгүй байгаа юм. Энэ иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж, бүрэн тунгаа авбал өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгааллах боломжтой. Түүнчлэн Улаанбаатарт товлосон хугацаанд давтан тунгаа хийлгээгүй 117 мянган иргэн бий. Ингээд улсын хэмжээнд хоёрдугаар тунгаа хийлгээгүй нийт 249 иргэн байна. Иргэд вакцины бүрэн тунд хамрагдсанаар халдвараас хамгаалагдах учир товлолт хугацаандаа багтан өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очин вакцинаа хийлгэх нь хамгийн чухал" гэлээ.