Сүүлийн 24 цагийн дотор 1267 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 962, орон нутагт 305 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 67710 болов.
Мөн халдварын улмаас таван иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Эдгээрийг задалж хэлбэл,
- 57 настай эрэгтэй тавдугаар сарын 6-нд халдвартай нь батлагдсан,
- 73 настай эрэгтэй тавдугаар сарын 21-нд халдвартай нь батлагдсан,
- 65 настай эрэгтэй тавдугаар сарын 28-нд халдвартай нь батлагдсан байна.
- 61 настай эрэгтэй зургаан сарын 6-нд халдвартай нь батлагдсан,
- 65 настай эмэгтэй зургаан сарын 6-нд халдвартай нь батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд гэсэн хэлбэрээр нас баржээ. Халдварын улмаас нас барсан хүний тоо 318 болж өслөө.
Сүүлийн 24 цагт 632 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54,713 боллоо. Харин эмнэлэгт 6423 хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 3892, хүндэвтэр 1892, хүнд 506 маш хүнд 133 иргэн эмчилгээ хийлгэж байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 6,233 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.