Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдэж байгааг ЭМЯ-наас онцлон мэдээлсэн. Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан мэдээллээ.
Тэгвэл манай улс хэзээнээс хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах талаар одоогийн байдлаар тодорхой шийдвэр гараагүй байгаа юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүүхдийн вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өгч байв. Тэрбээр, "Засгийн газар 2.5 сая тун файзер вакцин авах гэрээ хийсэн. Бид 1185991 хүүхдийг вакцинжуулах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Одоогоор дэлхийд Европын холбоо болон Канад, Америк гэх мэт улсуудад 12-15 настай хүүхдүүдийг вакцинжуулаад эхэлсэн байгаа. Манай улс ч 12-17 насны хүүхдүүдийг файзер вакцинаар вакцинжуулах төлөвлөлт хийж байна. Хэрвээ 12-17 насны 290 мянган хүүхдэд вакцин хийвэл нийт хүн амынхаа 68.6 хувийг вакцинд бүрэн хамруулна гэсэн тооцоолол байна. Манай улсад 13197 хүүхэд халдвар авсан байна. 0-17 насны хүүхэд халдвар авах нь нэмэгдэж байна. Энэ нь хүүхдүүдэд вакцин хийгээгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Өдөрт нийт батлагдаж байгаа тохиолдлын 26-30 хувийг хүүхдийн халдвар эзэлж байгаа” гэлээ.
ЭМЯ-наас бага насны хүүхдүүд халдварт авах нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
- Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
- Айл хэсэхгүй байх• 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх
- Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх
- Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
- Амны хаалт зүүлгэх
- Гарыг сайтар савандаж угаах
- 1-1,5 метрийн зай барих
- Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах
- Хүүхдэд А,С,Д амин дэм өгөх
- Сайн унтаж амруулах - 3-5 насныхан 10-13 цаг - 6-12 насныхан 9-12 цаг - 12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амра
- Зөв хооллох- Илчлэг сайтай хоол унд хэрэглэх- Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх- Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх- Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах - Халуун бүлээн шингэн ойр ойрхон уулгах
- Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх
- Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах
- Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцах