Улаанбаатар хотод өнөөдөр /2021.06.07/ явуулын 12, суурин 41 цэгт 103 багийн 552 эмч, ажилтан ажиллаж, 13115 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлчүүдийн 84.2 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсан байна.Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины эхний тунд 375, хоёр дахь тунд 5222, нийт 5597 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.3 хувь буюу 956465 нь эхний тунд, 84.2 хувь буюу 803160 нь хоёр дахь тунд хамрагдаад байна. Ингээд дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.