Сүүлийн 24 цагт 1393 тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барлаа. Тодруулбал, Улаанбаатараас 1092, орон нутгаас 299 тохиолдол бүртгэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 58-92 насны зургаан иргэн коронавирусийн халдварын улмаас нас барлаа. Ингэснээр нийт халдварын тохиолдол 63 978 болж, нас барсан хүний тоо 307 боллоо. Мөн хугацаанд 783 хүн эдгэрч, халдвар аваад эдгэсэн хүний тоо 53 595 болжээ.