Сүүлийн 24 цагийн 9040 иргэнээс шинжилгээ авахад 1024 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 883, орон нутагт 140, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 60670 болов.
Мөн халдварын улмаас хоёр иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Эдгээрийг задалж хэлбэл, 78 настай эрэгтэй тавдугаар сарын 19-нд халдвартай нь батлагдсан, 80 настай эрэгтэй тавдугаар сарын 23-нд халдвартай нь батлагдсан байна. Халдварын улмаас нийт 288 иргэн нас барлаа.
Мөн хугацаанд 535 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 51,983 болж нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 4,854 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн – 2,558
- Хүндэвтэр – 1,714
- Хүнд - 461
- Маш хүнд - 121 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4,248 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.