Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн Сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон зарим газар хэлтсийн дарга нар Нийслэлийн хүрээ амаржих, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Эх хүүхдийн үндэсний төвийн амбулаторийн Эрүү нүүрний мэс заслын нарийн мэргэжлийн эмчилгээ нь улсын хэмжээнд нэг байдаг. Энэхүү тусламж үйлчилгээ үзүүлдэг кабинетаар жилд 230 мянган хүүхэд эцэг эхтэйгээ нийлээд 600 орчим мянган хүн үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний нэг нь ЭХЭМҮТ-д эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулж Амбулаторио өргөтгөөд 6 давхар барилга барьж урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. Эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулснаар өдрийн эмчилгээ, хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан өдрийн эмчилгээ мэс засал эмчилгээ хяналт зэргийг хийх боломж нь ЭХЭМҮТ-д бүрдэх юм.
ЭХЭМҮТ-ийн барилга нь 1987 оноос хойш иж бүрэн засвар хийгдээгүй бөгөөд 26 тэрбум төгрөгөөр сантехник болон барилга байгууламжийн бэхжүүлэх зэрэг бүрэн засварыг хийх боломжтой. Үүнийг Засгийн газраас дэмжиж шийдвэрлэж өгөхийг ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр болон Эрүүүл мэндийн сайд С.Энхболд нар Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүслээ.
Үүний дараа Нийслэлийн Хүрээ амаржих газар ажиллав. Тус амаржих газар жилд дунджаар 4500-5000 орчим эхийг эсэн мэнд амаржуулж эх нярайн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Нийслэлийн Хүрээ амаржих газрын цаашдын зорилго нь дэлхийн жишигтэй нийцсэн эмэгтэйчүүд эх барих нярайн цогц тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэж айл өрх бүрт аз жаргал бэлэглэсэн хүүхэд эх нярайн нөхөн үржихүйн нэгдсэн төв болохоор төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт нэн тулгамдаж байгаа асуудал нь эмнэлгийн байртай холбоотой байна. Тухайлбал 1959 онд байгуулагдсан Хүрээ"амаржих газар 85 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Эмнэлгүүдийн барилга болон бусад асуудалтай танилцаж заримыг нь шийдвэрлэхээр боллоо. Цаашид Засгийн газраас Улаанбаатар хот дахь амаржих газруудын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авна.