Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 2, суурин 44 цэгт 97 багийн 546 эмч, ажилтан ажиллаж, 13,885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд I тунд 412, II тунд 3,835, нийт 4,247 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.8 хувь буюу 951,003 нь I тунд, 78.3 хувь буюу 746,176 нь II тунд хамрагдаад байна.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.