Сүүлийн 24 цагийн дотор 8618 хүнээс шинжилгээ авахад 790 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, нийслэлд 681, хөдөө орон нутагт 109 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 59,229 болов.
Мөн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 44-85 насны долоон хүн нас баржээ. Үүнийг задалж хэлбэл, 75 настай эмэгтэй, 68 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй, 83 настай эмэгтэй, 59 настай эрэгтэй, 85 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай мэдээ байна.
Мөн хугацаанд 327 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 50,763 боллоо. Одоогоор уг өвчний улмаас 4,580 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,
- Хөнгөн-2,403
- Хүндэвтэр -1,613
- Хүнд - 448
- Маш хүнд-116 хүн байна. Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 3,580 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж буй.