2021 оны тавдугаар сарын 29, 30-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийнхэн зам тээврийн ослын шинжтэй 375 дуудлага мэдээлэл бүртгэсэн байна. Зам тээврийн ослын улмаас дээрх өдрүүдэд нийслэлд 6, орон нутагт 8 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
- Автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-2
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-1
- Гэрлийн шон мөргөх хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.
Орон нутагт:
- Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-6
- Мотоцикл автомашин хоёр мөргөлдөх хэлбэрээр жолооч-1 тус тус гэмтсэн.
Хүний амь хохирсон осол, хэрэг:
2021 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 20.00 цагийн орчим Булган аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагийн орчим Хэнтий аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.
Гудамж замын хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 86, орон нутагт 37, улсын хэмжээнд 123 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан. Жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг анхааруулав.