Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн хийлээ.
Зөвлөгөөнөөр Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар болон эрх бүхий албан тушаалтнуудаас төр нийтийн ашиг сонирлыг хамгаалах, хохирлыг нөхөн төлүүлэхэд анхаарах асуудлыг хэлэлцэж, сургалт зохион байгууллаа.
Мөн улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд Байгаль орчны багц хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хамтран шалгахаар болсон байна.