Өнгөрсөн 24 цагийн хугацаанд орон нутагт халдварын тоо өссөн үзүүлэлттэй байна гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. Тэрбээр, "Улаанбаатар хот буюу халдварын голомтын бүсээс хөдөө орон нутагт зөөвөрлөгдсөн тохиолдол багагүй бүртгэгдлээ. Иймд нийслэлээс хөдөө орон нутагт руу зорчиж байгаа иргэд хариуцлагатай, аливаа асуудалд хянамгай хандаж, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, очсон хойноо тусгаарлалтын дэглэмээ чандлан сахихыг анхааруулж хэлмээр байна" гэлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 927 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 58439 болж нэмэгдэв. Тодруулбал, Улаанбаатар хотод 829 тохиолдол, орон нутагт 98 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Хөдөө орон нутагт бүртгэгдсэн халдварыг задалбал,
- Увс аймагт 12
- Орхон аймагт 8
- Баян-Өлгий аймагт 7
- Дархан аймагт 4
- Төв аймагт 41
- Хэнтий 2
- Сүхбаатар 7
- Архангай 2
- Булган 7
- Ховд аймагт 5 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.