Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 930, II тунд 14487, нийт 15417 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.6 хувь буюу 948837 нь I тунд, 75.9 хувь буюу 723637 нь II тунд хамрагдаад байна.
Улаанбаатар хотод өнөөдөр явуулын хоёр, суурин 54 цэгт коронавирусийн эсрэг вакцин хийнэ. Эдгээр цэгт 111 багийн 640 эмч, ажилтан ажиллаж, 14,425 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагт ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
5
6
7