Сүүлийн 24 цагт 7000 иргэнээс шинжилгээ авахад 890 тохиолдол батлагджээ. Тодруулбал, нийслэлээс 836, орон нутгаас 54 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ хугацаанд халдварын улмаас 4 иргэн нас барж, нийт нас баралтын тоо 272 боллоо. Харин 434 иргэн эдгэрснээр халдвар аваад эдгэсэн иргэдийн тоо 49454 болов. Ташрамд дурдахад, иргэд халдвар аваад эмнэлгийн байгууллагад мэдэгдээгүй, үл тоож өвчнөө хүндрүүлсний улмаас нас барж буй тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байгааг албаныхан мэдээллээ.