Сүүлийн хоногт коронавирусийн 769 тохиолдол батлагдаж, 5 иргэн нас баржээ. Тодруулбал, нийслэлээс 681, орон нутгаас 87 тохиолдол бүртгэгдсэн аж. Ингээд нийт батлагдсан тохиолдол 55 897 боллоо. Харин энэ хугацаанд халдвар авсан 571 иргэн эдгэрсэн бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 49320 болов. Одоогоор эмнэлэгт 4345 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол, 2665 иргэн гэртээ тусгаарлагдаж буй хэмээн албаныхан мэдээллээ.