Эрүүлийг хамгаалахын хүний гавьяат эмч А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Манай улсад сүүлийн гурван сарын хугацаанд халдварт өвчин иргэдийн дунд халдварт өвчин эрчимтэй нэмэгдсэн. Ялангуяа Улаанбаатар хотод иргэдийн дунд халдвар өргөн тархсан. Халдварын нийт тохилдлын 88.3 хувь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Халдварын тархалт өндөр байгаа энэ үед нийт батлагдсан тохиолдол нэмэгдсээр байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4249 хүн байгаагаас 3876 хүн нь нийслэлд эмчлэгдэж байна. Эдгээр иргэдийн 46-49.5 хувийн биеийн байдал хөнгөн, үлдсэн хувь нь нэн хүнд зэрэгтэй хэвтэн эмчлүүлж байгаа.
Тиймээс нийслэлийн хүн амын дунд халдварын тохиолдол буурсан гэж тайвширч болохгүй. Лабораторийн тохиолдол буурсан мэт харагдаж байгаа ч шинж тэмдэггүй илэрч байгаа халдварт өвчин нэмэгдэж байна. Тийм учраас хавьтал болсон иргэд дор бүрнээ хувийн ариун цэвэр, халдвар хамгаалалтын дэглэмийг сахих шаардлагатай.
Халдвараас сэргийлэх гол арга бол вакцин. Вакцины бүрэн тунд хамрагдсан ч 21 хоног болоогүй тохиолдолд халдварт өртөх эрсдэл өндөр. Иймд вакцинаа хийлгээд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй. Мөн хоёр дахь тунд нийт иргэдийн 80 орчим хувь хамрагдсан тохиолдолд халдварын эрсдэл буурах боломж бидэнд бий" гэлээ.