ЭМЯ-наас хатуу хөл хорио тогтоох талаар санал, хүсэлт огт гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна гэж тус яамны хэвлэлийн төлөөглөгч Б.Ууганбаяр мэдээллээ. Тэрбээр, "Иргэд хэвийн горимд шилжих гэж байхад бид аль болох хатуу хөл хорио тогтоохгүйгээр ард иргэдтэйгээ хамтарч, цар тахалыг даван гарахыг хичээн ажиллаж буй. Хэрвээ ЭМЯ-наас албан ёсны шийдвэр гарвал бид мэдээллэх болно. Иймд ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг иргэдэээсээ хүсэж байна.
Дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэд дархлаажуулалтдаа заавал хамрагдах хэрэгтэй. Ирэх сарын 15-н гэхэд Монгол Улсын ихэнх иргэд вакцинд бүрэн хамрагдсан байхаар тооцоолон ажиллаж байгаа. Вакцинжуулалттай холбоотой ташаа мэдээллийг түгээж, буруу ойлголт өгөхгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна. Улаанбаатар хотын нийт иргэдийн 99 хувь нь өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдаад байна" гэлээ.