1-р сарын 19-ний орой "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гаргасан алдаанаас болж өнгөрсөн сарын 21-нд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргасан билээ.
Тэгвэл Д.Нямхүү эмч хоёрдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн оруулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал зэргийг нөхөн олгох нэхэмжлэл гаргасан байна.
Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй ЭМЯ-нд холбогдох иргэний хэргийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагаас хянан хэлэлцэхэд Хариуцагч талаас шинэ төлөөлөгч нэмж томилсон, хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж шүүх хурлыг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг болж хойшуулах шийдвэр гаргасан байна.