Өнөөдөр буюу тавдугаар сарын 27-ны өглөө Бельги улсад үйлдвэрлэгдсэн Файзер вакцин, уусгагч бодисыг татан авах үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас вакцины хүйтэн хэлхээний аюулгүй байдал, тээвэрлэлт, хадгалалтад хяналт тавин ажиллалаа. Импортоор татан авсан 100620 хүн/тун Файзер вакцин, 16800 туншил уусгагч бодисыг ХӨСҮТ-ийн вакцины төв агуулахад хадгалсан бөгөөд хяналтаар зөрчил илрээгүй байна.