Улаанбаатар хотод өнөөдөр буюу тавдугаар сарын 27-нд явуулын нэг, суурин 56 цэгт дархлаажуулалтын 117 багийн 767 эмч, ажилтан ажиллаж, 22,860 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 879, II тунд 18,437, нийт 19,316 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.1 хувь буюу 944,539 нь I тунд, 68.9 хувь буюу 656,751 нь II тунд хамрагдаад байна. Коронавирусийн эсрэг вакцин хийх цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Дархлаажуулалтын цэгүүд: