МИАТ-ын Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтнаа бэйсболын төмөр цохиураар зодож буй бичлэг өнөөдөр цахим орчинд нийтлэгджээ. Уг баримтын дагуу хэргийг Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн аж. Мөн МИАТ-ын ажилтан “Тухайн үйл явдал хоёр жилийн өмнө болсон” гэж албаныханд хэлсэн бөгөөд үнэн эсэхийг шалгаж буй хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.