Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7.831 хүний сорьцод шинжилгээ хийхэд 680 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн тохиолдол 54.414 болж байна. Мөн хугацаанд халдвар авсан 685 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарсан бол хоёр иргэн уг өвчний улмаас нас барсан гэнэ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлоос 48.041 нь эдгэрээд байгаа бол 257 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа юм.