Өндөг ашигтай ч өдөр бүр идэхэд тохиромжгүй, цусанд ашиггүй холестерин үүсгэдэг гэж сурталддаг нь ташаа болохыг Оросын судлаач, доктор М.Гинзбург мэдээлэв. Түүний ярьснаар өндгөнд уургийн чухал нэгдэл агуулагдахаас гадна фосфолипид хэмээх эсрэг бие байдаг нь юу юунаас илүү чухал гэнэ. Д, A, B6, B12 аминдэмийг далайн гаралтай бүтээгдэхүүнүүдээс ч дутахгүй өгч чадах өндөгний холестерин нь ашигтай учраас зүрх, судасны өвчлөлд хүргэхгүй. Энэхүү докторын тайлбарласнаар бол зөвхөн өндөгнийх гэлтгүй ашигтай холестериныг бие махбод цөсний хүчил, Д аминдэм үйлдвэрлэхэд ашигладаг гэнэ. Тиймээс өндгийг долоо хоногт таван удаа, өдөр бүр 2-3 ширхгийг идэхэд эрүүл мэндэд аюулгүй гэсэн байна.
Бэлтгэсэн: Э.Хана