2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр нийслэлийн суурин 57, явуулын 3 цэгт коронавирусийн эсрэг вакцин хийнэ.
Эдгээр цэгт 123 багийн 807 эмч, ажилтан ажиллаж, 26,606 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1,191, II тунд 21,379 буюу нийт 22,570 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.8 хувь буюу 941,639 нь I тунд, 64.2 хувь буюу 612,720 нь II тунд хамрагдаад байна.