Тэрэлжийн замд автомашины цонхоор бүтэн биеэ гаргаж явсан хоёр иргэний дүрс бичлэг цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулсан. Тодруулбал, тухайн жолооч хурд хэтрүүлэн, гүйцэж түрүүлсэн автомашины жолоочид ёс зүйгүй үйлдэл гаргасан тухай мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэгвэл эл зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, жолоочийг 50 000 төгрөгөөр торгожээ. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.45-д "3амын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг аж. Мөн иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг албаныхан анхаарууллаа.