Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 19-20-г шилжих шөнө хамт хоносон эмэгтэйдээ дээрэмдүүлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 24 настай иргэн С гэгч нь ХУД-ийн цагдаагийн газарт "Шөнө хамт хоносон үл таних эмэгтэй өглөө гарахдаа миний биед хутга тулгаж 350 мянган төгрөг дээрэмдэж явсан" гэх өргөдөл гаргасан байна.
Өргөдлийн дагуу албаныхан шалгахад, хэргийн газраас 50 см урттай хутга, бэлгэвч олсон гэнэ.
Мөн уг хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.