Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй хэргийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд дөнгөж сая хянан хэлэлцлээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлт, түүнд холбогдох баримтуудыг хүлээн авахаас татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсгийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх, эсэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гаргахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны тавдугаар сарын 10-нд шүүхэд өгчээ. Шүүх хуралдаан өнөөдөр болж, 2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцэв. Шүүхээс ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Өчигдөр тус шүүх Н.Алтанхуягийн гаргасан өөр нэхэмжлэлийг хэлэлцээд мөн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн билээ.