Сэлэнгийн Шаамар сумд Орхон гол руу автомашинтай гурван хүн орж улмаар живж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, машинд 42 настай эрэгтэй, эмэгтэй нэг настай хүүхдийн хамт явж байсан бөгөөд жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсныг албаныхан тогтоожээ. Эл хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж.