Н.Түвшинбаярыг “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьж, шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Н.Түвшинбаярт “цагдан хорих” арга хэмжээг “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” болгон өөрчлөх саналыг ирүүлсэн. Эл хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.
Шүүхээс прокурорын санал, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг харгалзан, мөн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан Н.Түвшинбаярт авсан цагдан хорих арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс суллаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.