Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатыг зодсон учир түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид 20 хоногийн хугацаагаар хорих шийдвэрийг албаныхан гаргасан. Эл хугацаа нь өнөөдөр дуусч буй бөгөөд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн хорих санал гаргасан байна. Үргэлжлүүлж хорих, эсвэл батлан даалтад гаргах эцсийн шийдвэрийг ХУД-ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчид гаргах юм. Бид энэ талаар дахин мэдээлнэ.