“97-р сургуулийн гурван давхрын аврах шатнаас эмэгтэй хүн уначихсан байна” гэх дуудлагыг өчигдөр 13.22 цагийн үед цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Аврах шатнаас унаж гэмтсэн эмэгтэй нь тус сургуулийн багш бөгөөд 48 настай байжээ. Тэрбээр, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн хэдий ч эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг "Амиа хорлосон" "Шатнаас халтирч унасан" гэж мэдээлж буй. Тэгвэл эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.