2021 оны тавдугаар сарын 18-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 159 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.
Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 4, орон нутагт 2 хүн гэмтсэн байна. Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүүхдийн амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1
- Унадаг дугуйтай автомашинд мөргөгдөх хэлбэрээр-2
- Мотоцикл автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч 1 тус тус гэмтсэн.
Орон нутагт:
- Автомашин шон мөргөх хэлбэрээр зорчигч-1
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1 тус тус гэмтсэн.
Хүүхдийн амь хохирсон осол:
2021 оны тавдугаар сарын 18-ны 18.00 цагийн орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум, сумын төвөөс 3 км зайд, шороон замд Honda-Stepwgn маркийн автомашин онхолдож, улмаар 2 хүн гэмтэж, 1 хүүхдийн амь хохирсон байна.
Энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 44, Орон нутагт 19, Улсын хэмжээнд 63 зөрчлийг илрүүлсэн байна.