Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн 18 настай С.Ганболд нь 2020 оны арвандүгээр сарын 2-ны орой 16 настай өөрийн төрсөн дүүгээ хөнөөж, цогцосыг нь мөчлөн, гэртээ нууж, дараа нь зөөвөрлөн гудамжинд хаясан гэмт хэрэг гарсан.
Шүүхээс уг хэргийг өнөөдөр шүүн хэлэлцжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас дээрх хэрэгт 2021 оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийг 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч С.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.