2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 237 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 163 дуудлага мэдээллийг бүртгэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 5, Орон нутагт 2 хүн тус тус гэмтсэн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4
- Унадаг дугуйтай автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1 тус тус гэмтсэн.
Орон нутагт:
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-2
- Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1 тус тус гэмтсэн.
Алба хаагчид гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 42, орон нутагт 42, улсын хэмжээнд 84 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан гэнэ. Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцох, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мөн өдөрт НЭГ ХҮҮХЭД автомашинд мөргүүлж гэмтсээр, эсвэл амиа алдсаар байгааг анхааруулав. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр 6 настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтсэн аж. Энэ нь цэвэр эцэг эхийн хараа хяналттай холбоотой гэнэ. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг цагдаа нар хүслээ.