Нийслэлийн Прокурорын газраас 2021 онытавдугаар сарын 11-ний өдөр яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт “Хязгаарлалт тогтоолгох тухай” саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Ингэхдээ тус Прокурорын газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 1/3047 дугаартай албан тоотоор яллагдагч Ж.Эрдэнэбатад Хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналаасаа татгалзсан байна. Шүүх Прокурорын саналыг хүлээн авч яллагдагч Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн аж.
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны гуравдугаар сарын 3-нд Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцээд, суллах шийдвэр гаргасан. Улмаар Ж.Эрдэнэбат гуравдугаар сарын 18-нд УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн билээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, Ж.Эрдэнэбат нар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр гэх газарт 1463.82 га талбайг өөрийн эзэмшдэг "Хэрх илч"-ийн нэрээр шилжүүлэн авч, бусдад хууль бусаар шилжүүлсэн зэрэг хэрэгт нэр холбогдсон юм.