Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр зам тээврийн ослын шинжтэй 168 дуудлага мэдээлэл бүртгэжээ. Энэ өдөр зам тээврийн ослын улмаас нийслэлд 6, орон нутагт хоёр хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон байна. Хүний амь хохироосон хэрэг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны замд гарсан байна. Тодруулбал, "Toyota Prius" загварын автомашины жолооч нь явган зорчигчийг мөргөж, амийг нь хохироосон гэнэ. Улмаар хэргийн газраас зугтаасан 34 настай Н гэх жолоочийг ТЦА-ныхан шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Мөн Сүхбаатар дүүрэгт согтуу жолооч осол гаргасны улмаас дөрвөн хүн хүнд бэртжээ.
Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл:
-Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр 1 хүний амь хохирсон.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Орон нутагт мотоциклтой онхолдох хэлбэрээр жолооч-2
- Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр –3
- Унадаг дугуйтай хүүхэд автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1
- Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-2 хүүхэд гэмтсэн аж.
Алба хаагчид өчигдөр гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчлийг илрүүлж, зохих арга хэмжээг авч ажилласан байна.