Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу “Улаанхуаранд зохион байгуулалттай мөрийтэй тоглоом тоглуулж байсныг илрүүлжээ. Цагдаагийнхан хэргийн газарт 16.30 цагт очиж, үзлэг шалгалт хийн, эд мөрийн баримтаар хоёр ширхэг хард диск хураан авсан байна. Бусдыг мөрийтэй тоглуулсан хэрэгт Баянзүрх дүүргийн 14 хороонд оршин суух Т холбогдов. Түүний хүмүүс цуглуулж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар илрүүлж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн аж.