Сүүлийн үед хөдөөгийн залуус мотоцикл их хэрэглэх болсон. Харамсалтай нь, өчигдөр буюу тавдугаар сарын 10-нд хоёр ч хүн мотоцикл унаж яваад онхолдож, цаг бусаар энджээ. Эхнийх нь өчигдөр 19.00 цагийн орчимд Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт шороон замд "Хажу" маркийн улсын дугааргүй мотоцикл унаж яваад онхолдож, улмаар амь хохирсон байна.
Мөн өчигдөр 17.00 цагийн орчим Булган аймаг, Орхон сумын нутаг дэвсгэрт шороон замд "Даун" маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолооч амиа алджээ.
Алба хаагчдаас өчигдөр гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 46, Орон нутагт 15, Улсын хэмжээнд 61 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.