Энэ оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 110 629 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн бөгөөд өмнөх гуравдугаар сартай харьцуулахад 33.9 хувиар буурсан байна. Нийт зөрчлийн хэргийн 98.8 хувийг цагдаагийн байгууллага, 0.3 хувийг мэргэжлийн хяналт, 0.1 хувийг онцгой байдал, 0.78 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд зөрчил үйлдсэн 108 759 хүн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгүүлсэн нь өмнөх сараас 34.5 хувиар, 168 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 29.2 хувиар тус тус буурсан байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 81.5 хувь нь эрэгтэй, 18.5 хувь нь эмэгтэй байгаа бол дийлэнх нь буюу 67.2 хувь нь 26-45 насны хүмүүс байна
Зөрчлийн хэргийн улмаас нийт 142 сая 441 мянган төгрөгийн хохирол учирч, 96.9 хувь нь нөхөн төлөгджээ.