Шүүхээс Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгасан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярыг үргэлжлүүлэн хорих тухай саналыг өчигдөр буюу 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцлээ. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн цагдан хорих нэгдүгээр хугацааг 15 хоногоор сунгахаар шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нутаг нэгт Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын тархи, толгойг гэмтээсэн. Өнгөрсөн сарын 2-ны үдэш Булган аймгийн АН-ынхтай уулзсаны дараа өөр нэг компанийн байранд очиж үргэлжлүүлэн архи ууж байхдаа маргалдсанаас ийм явдал болсон аж. Э.Энхбат одоо БНСУ-д эмчлүүлж буй билээ.