Увс аймагт вакцины хоёр дахь тунг хийлгэсэн цагдаагийн алба хаагч өнгөрсөн шөнө нас баржээ. Тухайн алба хаагч зүрх, судасны хууч өвчтэй учир вакцин хийлгэхгүй гэсэн ч түүнийг “дархлаажуулалтад хамрагдахгүй бол ажлаас хална” гэж сүрдүүлснийг эх сурвалж мэдээллээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Удирдлагын зүгээс ямар нэгэн дарамт, шахалт үзүүлээгүй. Задлан шинжилгээний хариу гарахаас өмнө үхлийн шалтгааныг хэлэх боломжгүй” гэв. Бид энэ талаар дахин мэдээлнэ.