Архангай аймгийн Прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албатай хамтран тус аймгийн бүх сумдын Иргэдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нартай цахим уулзалт хийжээ. Тус уулзалтаар сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор тухайн сумдад 2020 онд болон энэ оны эхний улиралд гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар товч мэдээлэл хийжээ. Мөн цар тахлын хорио цээрийн дэглэмийн үед цахим орчинд залилах болон гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчлийн гаралт нэмэгдэж байгаад анхаарч, түүнээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар чиглэл өгсөн байна.